Бид:
- Шинэ бүтээлийн мэдүүлэг
- Ашигтай загварын мэдүүлэг
- Бүтээгдэхүүний загварын мэдүүлэг
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг
- Зохиогчийн эрхийн гэрчилгээ
- Шинэ бүтээл, ашигтай загварын хайлт, бүтээгдэхүүний загварын хайлт хийх, Барааны тэмдгийн хайлт, Зохиогчийн эрхийн лавлагаа авах,
- Энэ төрлийн маргаанд шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэргээр үйлчилгээ үзүүлдэг.
ТУРШЛАГА
“МонГени”, “Modern Nomads”, “Nomads Legends”, “Double Shot”, “Crocus Event Hall”, “Silk Road Bazaar”, “Transwest Mongolia”, “Үзэл бодлын зөрөг”, “Coffee with Sugar”, “Cheese Republic”, “Био Иод – Урт насал Удаан жарга”, “Vansemberuu” зэрэг барааны тэмдгүүдийг тус тус бүртгүүлсэн. (2016-2019);
Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд болон барааны тэмдгийн үнэлгээ тогтоолгох, баталгаажуулах ажил (2016-2018);
Израйлийн Кешет Интернэйшнл компанийн кино форматыг хуулбарлаж Монгол Улсад кино контент туурвисан оюуны өмчийн зөрчлийн асуудлаар хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж, зөрчил гаргасан этгээдтэй Эвлэрлийн гэрээ байгуулсан (2017-2018);
Барааны тэмдгийн олон улсын мэдүүлгээр Монгол Улсыг нэр зааж бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгэхээс татгалзсан урьдчилсан татгалзалд хариу тайлбар бичиж тус барааны тэмдгүүдийг Монгол Улсад бүртгүүлсэн (2016-2019).
