Хонг Конгийн Хөрөнгийн Биржид Бонд гаргах ажил (2010-2014)
Монголиан Майнинг Корпорацийн дотоодын зөвлөхөөр ажиллаж, 700 сая ам.долларын IPO болон 600 сая ам.долларын Бондыг Хонконгын хөрөнгийн бирж дээр 2010 онд анхдагч хувьцаа, 2012 он болон 2014 онд өрийн бичиг шинээр гаргаж, хөрөнгө босгох ажиллагаанд тус тус оролоцож, эрх зүйн дүн шинжилгээ хийж хамтран ажилласан.
Монгол Улсын Засгийн Газрын эсрэг арбитрын маргаан (2012 оны 10-р сар)
Хан Ресурс ИНК, Хан Ресурс Би Ви болон Төв Азийн Уран Холдинг Компани Эл Ти Ди нарын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын хэрэгт тус тус Шинжээчийн дүгнэлт гаргасан.
Барааны тэмдгийн бүртгэлийн ажил (2008-2019)
“GRANDKHAAN” (олон улсын бүртгэл), “CENTRAL TOWER”, “MexiKhan”, “CODE Pâtisserie & Plus”, “ХООЛОНДОО”, “Mongolian academy of law”, “УБ СОНГДО ЭМНЭЛЭГ”, “МонГени”, “MODERN NOMADS”, “NOMAD LEGENDS”, “Double Shot”, “CROCUS Event Hall”, “Silk Road Bazaar”, “TRANSWEST MONGOLIA”, “ҮЗЭЛ БОДЛЫН ЗӨРӨГ”, “Coffee with Sugar”, “CHEESE REPUBLIC”, “Био Иод – Урт насал Удаан жарга”, “VANSEMBERUU”, “KOMATSU”, “Bulgogi Brothers” зэрэг барааны тэмдгийг тус тус бүртгүүлсэн.
Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажил (2013 оны 7 сар)
Харанга Ресурс компанийг Австралийн Хөрөнгийн Бирж дээр анхдагч хувьцаагаа амжилттай гаргахад эрх зүйн дүн шинжилгээ хийж, дотоодын хуулийн зөвлөхөөр ажилласан.
Даатгалын компаниудыг нэгтгэх ажил (2012 оны 9-р сар)
2011 оны 1 дүгээр улиралд Ард Даатгал болон Гранд Даатгалын хувь нийлүүлэгчид тус компаниудыг нэгтгэх шийдвэрийг гаргаснаар Монголын даатгалын зах зээл дээр бий болсон даатгалын компаниудын анхны нэгдэл болж, өрсөлдөөны зөв орчин бүрдүүлэх олон зөв хандлага, жишгийг зах зээлд бий болгосон билээ.
Концессын гэрээтэй холбогдох ажиллагаа (2016-2018 он хүртэл)
Өмнийн говьд нийт 110км өндөр хүчдэлийн дамжуулах шугам барих 110 сая ам.долларын үнийн дүн бүхий концессын гэрээг байгууллахад зөвлөж, улмаар уг гэрээний дагуу үйлчлүүлэгчийн эрх ашгийг амжилттай хамгаалж 53 тэрбум төгрөгний төлбөрийг шүүхээр нэхэмжилж хариуцагчаас гаргуулсан.
Татварын үр дагаварын талаар хууль зүйн дүгнэлт боловсруулсан (2018)
“У” ХНН болон ОХУ-ын “Э” ХК нарын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт, компани эсхүл төлөөний газар байгуулах, эсхүл гэрээний үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх асуудал, эдгээр байгууллагыг бүртгүүлэх журам, холбогдох татварын үр дагаварын талаар хууль зүйн дүгнэлт боловсруулсан (2018);
SMBC-ийн төлөөлөгчийн газрыг үүсгэн байгуулах ажил (2013 оны 10-р сар)
SMBC банкны хувьд 2001 онд Япон улсын томоохон хоёр банкийг нэгтгэн байгуулсан бөгөөд 20 гаруй улсад өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг нээн, үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний 20 том банкны нэг юм.
Албан ёсны дистрибьютер байгуулах ажил (2017 оны 12-р сар)
Тоёота ХХК-ийн Монгол дахь дистрибьютер болох Тоёота Сэйлс Монголиа ХХК-д хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК нь 2017 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны 1-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн (2014-2015)
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Аж үйлдвэрийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцож, хариуцагч нарын гаргасан захиргааны актуудыг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн (2014-2015);
Татварын хуулиар эрх зүйн зөвлөгөө өгөх ажиллагаа (2016-2017)
Мастер Групп ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын төслүүдэд татварын хууль тогтоомжийн хэрэглээний талаар хууль зүйн зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. (2016-2017)
Монголын хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажил (2018 оны 9 сар)
Ард Даатгал ХХК болон Ард Кредит ХХК нь анх удаа үнэт цаасаа нийтэд санал болгож, хувьцаагаа анхдагч болон хоёрдогч зах зээлд арилжаалах, шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлэх ажиллагаанд тус тус Хууль зүйн дүн шинжилгээ хийсэн.
