Дэлхийн түвшний Монгол хуульчид
  • Сингапурын Хөрөнгийн Биржид бонд бүртгүүлэх ажил (2019 оны 4-р сар)

    Хонг Конгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн, түүний шууд бус охин компани болох Энержи Ресурс ХХК-ийн олон улсын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг гаргах ажиллагаанд зөвлөсөн.

  • Торонтогийн Хөрөнгийн Бирж, Монголын Хөрөнгийн Бирж дээрх давхар бүртгэл (2018 оны 6-р сар) 

    Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн Компанийн шинээр гаргасан хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэх ажиллагааг хийсэн.

  • Боловсрол сургалтын байгууллагуудад зөвлөх, бүртгүүлэх ажиллагаа (2015-2019)

    Техник технологийн дээд сургууль, Монгол Германы хамтарсан 38-р сургууль, Интернэшнл скүүл, Монгени цогцолбор сургууль зэрэг боловсрол сургалтын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан.

  • Тусгай зөвшөөрөлд хууль зүйн дүн шинжилгээ хийх ажиллагаа (2015)

    Тэвшийн Говь цахилгаан станцын төсөлтэй холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болон эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль зүйн дүн шинжилгээ хийсэн. (2015)

  • Торонтогийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажил (2018 оны 5-р сар)

    Монголын уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Стэп Голд ХХК-ийн толгой компани болох Степ Голд Лимитэд компанийг Канадын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани болох ажилд Монгол Улсын хуулиар дүгнэлт боловсруулсан.